БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАХ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ, ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

Нүүр Мэдээ мэдээлэл

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАХ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ, ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

Хариуцах ажлын чиглэл: Хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчны бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сурталчлах, биологийн олон янз байдлын талаар бүртгэл хөтлөх, удирдлагыг мэдээллээр хангах, улсын тусгай хамгаалалттай газрын унаган төлөв байдлыг хадгалан хамгаалах, зэрлэг амьтдын амьдрах таатай орчныг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх

✅Мэргэжил, боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх: -Биологи (0511), Ойн аж ахуйн инженер (082), Хүрээлэн буй орчин ( 052), Багш, биологийн боловсрол (011407), Багш, нийгмийн ухааны боловсрол (011413), Байгалийн шинжлэх ухаан (053), Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи (0712); Дэлхий судлал (0532); Газар зохион байгуулалт (073101); Газрын кадастр (073103); Мэдээллийн систем (061303); Эрх зүй(042); Эдийн засаг(031101); Хөдөө аж ахуй (081); Менежмент ба удирдахуй (0413) чиглэл
✅Мэргэшил: Байгаль орчны чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий сургуулийн мэргэшүүлэх, мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдсан бол давуу тал болно.

✅Ур чадвар:
• Дүн шинжилгээ хийх,асуудал шийдвэрлэх,
• Багаар ажиллах,
• Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай,
• Хууль журмын дагуу зөвлөгөө, мэдээлэл өгөх
✅Тусгай шаардлага: Машин мотоцикл барих эрхтэй, Морь унаж чаддаг байх
Анкет хүлээн авах хугацаа: 2026.08.10
Холбоо барих мэйл хаяг: bogdkhan@mpa.gov.mn
Холбоо барих утасны дугаар: 77070840, 91119982