Бидний танилцуулга

Нүүр Танилцуулга

Бидний танилцуулга

Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааг Байгаль орчныг хамгаалах яамны сайд, Улаанбаатар хотын АДХ-ны гүйцэтгэх захиргааны дарга нарын 1988 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хамтарсан 63/98 тоот тушаалаар байгуулсан.2025 оны байдлаар дарга 1, мэргэжилтэн 9, хүний нөөцийн ажилтан 1, ня-бо 1, нярав 1, архив, бичиг хэргийн ажилтан 1, жолооч 1, үйлчлэгч 1,байгаль хамгаалагч 20 буюу нийт 36 хүний бүтэц, орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. 

Хамгаалалтын захиргаа нь:

1. Судлагаа шинжилгээ байгалийн нөөцийн хамгаалалт, ашиглалт

2. Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт

3. Аялал жуулчлал, газар зохион байгуулалт

4. Экологийн боловсрол олгох гэсэн үндсэн чиглэлээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон байгаль орчны тухай багц хуулиудын хэрэгжилтийг хангаж ажилладаг. 

УИХ-аас 1998 онд баталсан “ТХГН-ийн үндэсний хөтөлбөр”-ийн 4.5.1-т “тусгай хамгаалалттай газар нутаг бүр өөрийн үйл ажиллагааны урт богино хугацааны зорилтыг тодорхойлсон менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх”гэж заасан.

Богдхан уулын ДЦГ-ыг байгуулсан үндсэн зорилгыг хангах, экосистемийн болон газарзүйн байршлын онцлог, Монгол улсын нийт хүн амын тал орчим хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, байгаль, түүх, соёлын үнэт өвийн хамгааллын хэрэгцээ шаардлагыг харгалзан, байгалийн нөөцийн хамгаалалт, ашиглалтын зохистой харьцааг тогтоон, байгаль хамгаалалд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг багасган, урьдчилан сэргийлэх, талуудын нээлттэй нэгдмэл түншлэл бүхий хамтын менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх замаар менежментийн үр ашигт байдлыг дээшлүүлэх зорилгоор анх 2010 онд 2010-2014 онд хэрэгжүүлэх Менежментийн төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байсан бол, 2015 онд 2015-2018 он, 2022 онд 2022-2026 он, 2025 онд "Хүн ба Байгаль зэрэгцэн орших" тогтвортой хөгжлийг хангах үндсэн концепцоор 2025-2034 онд хэрэгжих Менежментийн төлөвлөгөөг шинэчлэн баталсан.

АЛСЫН ХАРАА :

2034 он гэхэд Богдхан уулын ДЦГ-ын экосистем, биологийн олон янз байдал, түүх соёлын үнэ цэнийг хадгалан хамгаалж, хүний эрүүл амьдрах орчныг бүрдүүлэн ХҮН ба БАЙГАЛЬ зэрэгцэн орших жишиг тусгай хамгаалалттай газар болгоно.

ХАМГААЛАХ ҮНЭТ ЗҮЙЛС:

1. ХАЛИУН БУГА (Cervus elaphus)

2. ТАРВАГА (Marmota sibirica)

3. ОЙН САН

4. ГОРХИ, БУЛАГ ШАНД

5.ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АМУУДЫН ЭХ

6. ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛ

СТРАТЕГИ:

1. Эрүүл ой - эрүүл орчин - /Ойн экосистемийн тогтвортой байдлыг хангаж, экосистемийн үйлчилгээний чанарыг сайжруулах/

2. Нээлттэй нэгдмэл олон талт түншлэл - /Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх/

3. Хүн ба байгаль зэрэгцэн орших оновчтой төлөвлөлт - /Хүн ба байгаль зэрэгцэн орших оновчтой төлөвлөлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлэх/

4. Байгаль, нийгэм, соёлын үнэт өв – /Байгаль, түүх, соёлын өвийн хамгаалал, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих/