Газар ашиглах гэрээ дүгнүүлэх

Нүүр Миний үйлчилгээ Газар ашиглах гэрээ дүгнүүлэх

Газар ашиглах гэрээ дүгнүүлэх


Та НЭВТЭРЧ орсоноор онлайнаар бөглөн илгээж, ажлын явцыг хянах, шийдвэрүүдтэй танилцах боломжтой!

Бүрдүүлэх материал Анхаарах зүйлс
1
Өргөдөл, Албан бичиг
Хуулийн этгээд бол албан бичиг, гарын үсэг, тамга тэмдэгтэй эх хувь. Гарын үсэг, холбоо барих утас болон хаягаа бичсэн байх
2
Иргэний үнэмлэх (захирлын иргэний үнэмлэх) Улсын бүртгэлийн гэрчилгээ
Хуулбар хувь
3
Газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт
Хуулбар хувь
4
Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт
Харьяа дүүргийн газрын албанаас авсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актын хуулбар хувь (жил бүр)
5
Газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт, гэрээ
Хуулбар хувь
6
Газрын төлөв байдлын улсын чанарын хянан баталгааны хуудас
Геодези зураг зүйн газраас авсан хуулбар хувь (5 жил)
(хянан баталгааны мэдэгдэх хуудсыг Хамгаалалтын захиргааны газрын мэргэжилтнээс авна)
7
Менежмент төлөвлөгөөний дагуу хийсэн ажлын тайлан
Баталсан менежмент төлөвлөгөө батлагдсан бол түүний дагуу хийсэн ажлын тайланг гаргаж өгөх (5 жил)
8
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн тайлан (төлөв байдал, ерөнхий, нарийвчилсан)
Байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаар хийлгэсэн байх (5 жил) хуулбар хувь
9
Худгийн тодорхойлолт, худгийн гэрчилгээ (ус ашиглах гэрээ, дүгнэлт)
Албан бичигт худагтай эсэхээ тодорхой бичих, (ус ашиглах гэрээ, дүгнэлтийн хуулбар хувь)

Тайлбар: Өмнөх жил нь гэрээг дүгнүүлсэн бол хамгийн сүүлийн гэрээ дүгнэсэн актын хуулбар мөн тухайн жилийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актын хуулбар хувь байхад болно.

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх” тухай хуульд заасны дагуу өргөдөл, албан бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.