Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх сунгах, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, эрх цуцлах, гэрээ дүгнэх, мэдээллийн санд бүртгэх өргөдөл хүсэлтийг www.e-business.mn цахим хуудсаар зөвхөн цахимаар хүлээн авна.

Нүүр Мэдээ мэдээлэл

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны А/947 дугаартай “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх сунгах, гэрээ байгуулах арга хэмжээг шуурхай шийдвэрлэх тухай” АЛБАН ДААЛГАВАР-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дараах мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсгийг тус тус үндэслэн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горим, дэглэмийг мөрдүүлж, газар ашиглагч иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Үүнд:
1. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, эрх цуцлах, гэрээ дүгнэх, мэдээллийн санд бүртгэх тус тус өргөдөл, хүсэлтийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-business.mn цахим хуудсаар зөвхөн цахимаар хүлээн авна.