ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

Нүүр Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР


ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу төрийн бусад байгууллагаас болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны (Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа) нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй, зарлагдсан албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагчид холбогдохматериалаа цахим шуудангаар ирүүлнэ үү.

Тавигдах шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлаж буй албан тушаалтай адил төрөл, адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;

Бүрдүүлэх материал:

·         Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-р хавсралтын дагуу);

·         Иргэний үнэмлэхийн хуулбар;

·         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад орнуудын их дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг заавал хавсаргах;

·         Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

·         НДШ төлөлтийн цахим лавлагаа;

·         Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн бүх тушаал шийдвэрийн хуулбар;

·         Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн “Тангаргийн хуудас”-ны хуулбар;

·         Сүүлийн 3 жилийн (2022, 2023, 2024 он) төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, (төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ);

·         Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia-аас татаж авах);

Материал хүлээн авах:

Хугацаа: 2024.06.18-ны өдрийн 17.00 цаг хүртэл

Хүлээн авах цахим шуудан: bogdkhan@mpa.gov.mn, болон эх хувиар

Холбоо барих утас: 77070840, 90099679 (ажлын цагаар)


Богдхан уулын ДАРХАН ЦААЗАТ газрын хамгаалалтын захиргааны сул орон тоо

Албан тушаалын нэр:

·         Газар зохион байгуулалт, газрын бүртгэл хариуцсан мэргэжилтэн

Албан тушаалын ангилал, зэрэглэл:

·          Дэс түшмэл ТЗ-9

Албан тушаалд тавигдах тусгай шаардлага:

·         Боловсрол:

-Бакалавр ба болон түүнээс дээш зэргийн боловсролын зэрэгтэй;

·         Мэргэжил:

-хүрээлэн буй орчин (052)

-байгалийн шинжлэх ухаан (053)

-биологи (0511)

-газар зохион байгуулалт (073101)

-газрын кадастр (073103)

-хүрээлэн буй орчныг хамгаалах технологи (0712)

·         Мэргэшил:

-Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх;

·         Туршлага:

-Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА